Тээврийн буцаалт

Нэгэнт Монголд ирсэн барааг буцаахад цар тахлын улмаас тээвэрлэлтэнд хүндрэл гарах тохиолдол их байгаа буюу одоогоор албан ёсны тээвэр байхгүй байна. Тиймээс Монгол улсад нэгэнт ирсэн барааг буцаах хүсэлт гаргасан ч БНХАУ руу явуулж чадахгүй байх эрсдэл бийг анхаарна уу.

Бид БНХАУ-ын онлайн дэлгүүрийн сайтаас бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн хүргэж байгаа тул тус сайтуудын буцаах журмыг баримталдаг.

Барааг буцаахад гарах бүхий л зардлыг /БНХАУ руу явуулах тээврийн зардал, БНХАУ доторх хүргэлтийн зардал, Онлайн дэлгүүрийн бараа буцаасны шимтгэл г.м/ хүсэлт гаргагч тал хариуцна.

Барааг Монгол улс руу тээвэрлэхээс өмнө буюу Тшоп-н БНХАУ дахь агуулахад байгаа үед буцаах тохиолдолд БНХАУ доторх буцаалттай холбоотой бүхий л зардлуудыг хүсэлт гаргагч тал хариуцна.

Бараа буцаалт амжилттай болсны дараа буюу төлбөр буцаж орж ирсний дараа, гарсан бүх зардлыг суутган, хүсэлт гаргагчид олгоно.

Захиалсан бараагаа сольж, шинээр авах эсвэл оронд нь өөр бараа захиалах бол шинээр захиалга үүсгэж, хийнэ.

ЗАРИМ БУЦААХ БОЛОМЖГҮЙ БАРААНУУД

  • Компьютер, лаптоп, дэлгэц ба Kindle.н бараануудыг 30 хоногоос дээш ашигласан үед
  • Сериал дугаар, ачааны дугаар мэдэгдэхгүй болсон бараа
  • Шингэн агуулсан бүтээгдэхүүн буюу гоо сайхны зарим бараа
  • Зарим үнэт эдлэл
  • Гуравдагч талаас тусгай хүргэлтээр ирсэн бараанууд г.м