Захиалгаа хэрхэн хянах вэ?

Таны захиалга дараах 7 төлөвт шилжин явах бөгөөд хянах үйл явц энгийн байх болно. Үүнд:

  1. Бодолт хүлээгдэж байгаа
    (Энэ төлөвт орж ирсэнээр манай ажилтнууд захиалгын дагуу дэлгүүрүүдтэй нь холбогдож эхлэнэ. )
  2. Төлбөр хүлээгдэж байгаа
    (Ажилтан таны захиалгыг баталгаажуулснаар төлбөр хүлээгдэж байгаа төлөвт шилжих бөгөөд төлбөрөө шилжүүлээгүй тохиолдолд 36 цагын дотор цуцлагдахыг анхаарна уу. Нэгэнт цуцлагдсан тохиолдолд та дахин захиалгаа үүсгэх хэрэгтэй.)
  3. Баталгаажсан
    (Төлбөр төлөгдсөнөөд таны захиалга баталгаажих бөгөөд бид шалган худалдан авалт хийх болно)
  4. Захиалагдсан
    (Ажилтан таны захиалын дагуу бараануудыг худалдан авч захиалганд оруулсанаар дэлгүүрээс гараад УБ-т ирэх хүртэлх бүх үйл явц энэ төлөвт байна.)
  5. УБ-т ирсэн
    (Таны захиалга энэ төлөвт орсон байвал та манай оффис дээр ирээд бараагаа авах боломжтой болжээ. Хэрвээ та анх захиалахдаа гэртээ хүргүүлэх гэж сонгосон бол бид хүргэлтийн компанид дамжуулан өгөх үйл явц юм.)
  6. Дууссан
    (Та оффисоос бараагаа ирж авсан эсвэл гэртээ хүргүүлсэнээр таны захиалга дууссан төлөвт шилжих болно.)
  7. Цуцлагдсан
    (Таны захиалга биелэх боломжгүй болсон тохиолдолд цуцлагдах бөгөөд энэ төлөвөөс шалгах боломжтой. Та өөрөө мэдэлгүй цуцлагдсан бол шалтгааныг 70111688 утсаар лавлан асууж шалгуулаарай.)