Хэрхэн захиалга өгөх вэ?
Та өөрийн сонирхосон бараагаа хайж олсон бол тус бараа руу дарж орон дараах алхамуудыг дагаж хийгээрэй.
- Сонголтоо хийх
- Өнгө, размер, хэмжээсийн сонголтоо хийх
- Хэдэн ширхэг авахаа оруулах
- Сагсанд нэмэх гэсэн дарааллаар өөрийн сагс руу цуглуулна.
Сагсанд цуглуулсаны дараа та баруун дээд талд байх сагсны зураг дарж өөрийн сагсанд цугларсан бараагаа харах боломжтой болно.
Тус бүрийн барааны тайлбар бичих хэсэгт тухайн бараатай сануулга, дэлгүүрээс асуулгах зүйл, дэлгүүрийн ажилтанд анхааруулга, нэмэлт хүсэлт байх тохиолдолд бичиж үлдээгээрэй.
Баталгаажуулахаас өмнө таниас нэвтрэх эрхийг шаардах бөгөөд нэвтэрсэн бол дараах хуудас таныг угтах юм.
Үүнд та өөрийн захиалсан бараагаа
- Гэртээ хүргүүлж авах
- Тшоп -н оффисоос ирж авах сонголтоос сонгоно
Ингээд та өөрийн мэдээллийг оруулан манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр Захиалга баталгаажуулах товчийг дарна.
Тиймээ та чадлаа. Ингэснээр дараах цонх гарч ирэх бөгөөд бид одоо таны захиалгыг баталгаажуулахыг хүлээх үлдлээ. Таны захиалга орж ирсэнээр бид захиалгын дагуу тухайн борлуулж буй дэлгүүртэй нь холбогдон барааны үнийг нягтлан давхар баталгаажуулсны дараа захиалгын төлөвийг өөрчлөх юм.
Миний захиалгууд хэсэгт хандсанаар нийт захиалгаа төлөвөөр нь харах, хянах боломжтой.