Хэрхэн оновчтой бараа хайх вэ?

Та манай сайтнаас өөрийн хүссэн бараагаа олохын тулд дараах гурван аргаар хайж олж болох бөгөөд Taobao, Tmall, Alibaba, 1688 зэрэг сайтуудаас олсон линкээ хайлтын хэсэгт хуулан олох боломжтой.

01. Ангилалаар дамжуулан хайх

Бид аль болох боломжтой хэлбэрээ барааны төрлийг ангилсан байгаа бөгөөд та Тшоп логоны хажуу дахь болон нүүр хуудсанд байх онцлох ангилал хэсэгнээс өөрт хэрэгтэй төрлүүдийг үзэж хайсан бараагаа олох боломжтой.

02. Түлхүүр үгээр хайх

Та хайлтын хэсэгт байх цонхонд өөрийн хайж байгаа бүтээгдэхүүнээ 1-3 үгэнд багтаан товч хэлбэрээр хайлт хийж үзээрэй. Ингэхдээ та урд байх сонголтоос Tmall & Taobao, Alibaba, 1688 гэснээс сонгон тус бүрийн сайтаас нь хайлт хийх боломжтой юм.

03. Зургаар хайх

Хайлтын хэсэгт байх айкон дээр дарж өөрийн зурагаа оруулан ижил төсөөтэй барааг олох боломжтой.